ХҮН нам аравдугаар сард болох нийслэл, орон нутгийн сонгуульд бие даан оролцож, хотын даргад олон улс судлалын доктор, Шинэ Монгол сургуулийн гүйцэтгэх захирал асан П.Наранбаярыг нэр дэвшүүлнэ гэжээ.
Энэ талаар ХҮН-ын дарга Б.Найдлаа:"Бид ирэх аравдугаар сард орон нутаг, нийслэл, дүүргийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийж байна. Орон нутаг, нийслэл, дүүргийн сонгууль нь аль нэг нам, улс төрийн хүчний бус иргэний сонгууль байдаг. ХҮН аль нэг намтай эвсэл болохгүйгээр орон нутгийн сонгуульд оролцоно. ХҮН-ын нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр сонгогдсон бөгөөд дараагийн Хотын даргад нэр дэвшүүлнэ” гэв.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: "Нийслэл болон орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан бид ямар хотын дарга, ямар хоттой байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хотынхоо гудамжинд айх аюулгүй орчинд амьдарч, нийтийн тээврээр бүгд үйлчлүүлдэг хотыг аз жаргалтай хот гэж хэлж болно. Тиймээс бид ийм л хотын бий болгох ёстой.
Мөн нийслэл, дүүрэг, аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд томилно гэх зүйл яриад эхэлсэн нь Үндсэн хуулийн эсрэг ажиллаж байна гэж үзэж байна. Иргэд нь сум, аймаг, дүүрэг, нийслэлийн дарга нараа сонгодог байх ёстой. Цаашид Улаанбаатар хотын дарга нийт иргэдээсээ сонгогддог, иргэдийнхээ төлөө үйлчилдэг, хариуцлага хүлээж чаддаг Хотын дарга бидэнд хэрэгтэй байна.
Хэрэв санаж байгаа бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гэр хорооллоос тоглох гэж очоод амиа алдсан, хөлбөмбөгийн хаалганы төмөрт даруулж амиа алдсан хүүхдүүдийн төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй.
Хариуцлага хүлээдэг, хотынхоо төвд хөрөнгө оруулдаг бус нийт хотоо ижил боломжоор, ижил ногоон байгууламж, аюулгүй орчноор хангадаг хотын даргатай болмоор байна. Тиймээс Улаанбаатар хотын иргэд эргэлт хийгээсэй" гэсэн юм" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.