СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-14

Зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө.

БЗД-ийн 25 хорооны Засаг дарга Б.Өлзий-Орших “Манай хороо 18 мянган хүн амтай, шигүү барилгажсан ийм хороо. Хотын төвийн А бүс учраас үнэ цэнэтэй орон сууцны хороолол ихтэй. Одоо нэмээд эргэн тойронд барилгууд баригдаж байна. Гэтэл "Мини Хайпермаркет" дэлгүүрийн зүүн талаар явсан энэ нарийнхан замыг эс тооцвол машин битгий хэл явган хүн явах замгүй болчихоод байна.

Орон сууцны хороолол дундах замын дамжин өнгөрөх чадварыг нэмэгдүүлж, шинээр зам гаргаж өгөхийг оршин суугчдаас удаа дараа хүссээр ирсэн. ” гэлээ.

БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал “Нийслэлийн Засаг даргын 513 тоот захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах 130 гаруй арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн иргэдийн зүгээс ирсэн газрын зөрчил маргаантай холбоотой гомдолыг хүлээн авч, хуулийн хүрээнд судалж үзэн хянан шийдвэрлэн ажиллаж байна. БЗД-ийн 25 дугаар хороонд хэдэн хороолол шинээр баригдаж байна.” хэмээлээ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.72.105

Нэмж хороолол бариулмааргүй бна шүү. Газар гал усны аюул болбол энэ ойрхон барилгуудын хүн ам хаашаа гарах юм. Гарч чадахгүй үхэх юм уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.