СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Байден Камала Харрисыг Дэд ерөнхийлөгчөөрөө сонголоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Ирэх арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх Жо Байден Сенатын гишүүн Камала Харрисыг хамтрагчаараа буюу Дэд ерөнхийлөгчөөрөө сонгожээ.

Калифорни мужаас Сенатад сонгогдсон тэрбээр энэтхэг ээж, ямайк аавтай агаад сүүлийн үед Америкийн төр, нийгмийн гол асуудал болоод байгаа арьсны үзлээс үүдэлтэй үймээн самууныг намжааж, талцлыг зөөллөхөд тохиромжтой хүн гэгдэж байгаа аж. К.Харрис Америкийн цагдаагийн байгууллагад шинэчлэл хэрэгтэй гэсэн хатуу байр сууриараа Ардчилсан намаас сонгогдсон сенатчдынхаа дунд эрс ялгардаг байна. Тэрбээр Цагаан ордны одоогийн тэргүүн Дональд Трампын хамтрагч буюу Дэд ерөнхийлөгч Майк Пенстэй аравдугаар сарын 7-ны өдөр Юта мужийн Солт Лейк хотод халз мэтгэлцэхээр болжээ. 

Өмнө нь ч хэн хэн нь Цагаан ордонд сууж чадаагүй. Харин Ж.Байден үүнийг өөрчлөхийг хүсэж байгаагаа “Твиттер” хуудсаараа дамжуулан илэрхийлээд К.Харрисыг “Чин зоригт тэмцэгч, манай орны шилдэг боловсон хүчний нэг” хэмээжээ. аж. Өөрийг нь Дэд ерөнхийлөгчид дэвшүүлснийг зарласны дараа К.Харрис Ж.Байденийг “Бүх америкчуудыг нэгтгэж, бид бүгдийн хүсэн хүлээж буй Америк орныг цогцлоох хүн” хэмээн жиргэжээ.  

Хатагтай Харрис Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч тодруулах сунгаанаас өнгөрсөн арванхоёрдугаар сард хасагдсан ч ийнхүү Цагаан ордонд суудал эзлэх “өрсөлдөөн”-д эргэн ирж байна. бөгөөд Америкийн хамгийн олон хүн амтай муж болох Калифорнийн ерөнхий прокуророор томилогдсон анхны өнгөт арьстан төдийгүй анхны эмэгтэй болж байж. Калифорнийн Оклэнд хотын уугуул тэрбээр хуульч нөхөртэй, хүүхэдгүй. Түүнийг улс төрийн хүрээнийхэн 2017 оноос Ардчилсан намын шинэ, залуу “одод”-ын нэг хэмээн цоллож иржээ. Харин Д.Трамп К.Харрисыг Ж.Байдений хамтрагчаар сонгогдсоныг дуулаад “Энэ эмэгтэй олон зүйл дээр худал хэлсэн” хэмээгээд “Ардчилсан намын дотоод сунгааны үеэр Ж.Байденд тун муухай хандаж байсныг нь санаж байна. Бас хоёрхон хувийн дэмжлэг авсан. Ийм хүнийг хамтран зүтгэгчээрээ сонгосонд гайхаж байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ. 

Ажиглагчдын үзэж буйгаар К.Харрис Ж.Байдений хувьд аюулгүй сонголт юм. Бүр гуравдугаар сард Дэд ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүн сонгоно гэдгээ мэдэгдээд байсан Ж.Байден Ардчилсан намын “өв залгамжлагч” гэгдсэн нэр нөлөөтэй эмэгтэйчүүдээс гарал угсаа, нэр нөлөө, хатуу үзэл бодол зэргийг нь харгалзан, Америкийн олон үндэс угсаатнаас аль болох олон санал авах магадтай хүнийг сонгох нь анхнаасаа тодорхой байв. Харин К.Харрис Ардчилсан намын хүчтэй эмэгтэйчүүдийн нэгээс гадна нэгэн цагт Цагаан ордны тэргүүнд өрсөлдөнө гэдгээ, эцсийн цэг нь Ерөнхийлөгчийн суудал болохыг огт нууж байгаагүй. Тиймээс ч энэхүү сонголтоос харагдаж байна хэмээн ажиглагчид онцолжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.