СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Филиппиний Ерөнхийлөгч Дутерте ард иргэдийнхээ төлөө "Туршилтын туулай" болно гэв

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
4 жилийн өмнө

Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте ОХУ-ын гаргасан коронавирусийн эсрэг вакцины "туршилтын туулай" болно хэмээн түүний төлөөлөгч өнгөрөгч лхагва гарагт мэдэгджээ.

Оросын эрдэмтдийн боловсруулсан "Спутник V" хэмээх вакцин нь коронавирусийн эсрэг тогтвортой дархлаа үүсгэдэг бөгөөд 2000 хүнийг хамруулсан уг вакцины туршилтын ажил эцсийн шатандаа явж байгаа болохыг Ерөнхийлөгч Владимир Путин албан ёсоор зарласан. Гэвч Барууны мэргэжилтнүүд дэхийн анхны хэмээх цол зүүсэн энэхүү вакцины аюулгүй байдалд эргэлзэж байгаа билээ.

Ийнхүү "Спутник V" вакцин их хэмжээний эргэлзээ, шүүмжлэл дагуулаад байгаа хэдий ч бөгөөд Филиппиний эрүүл мэндийн албаныхан Оросын эм үйлдвэрлэгч Гамалейн хүрээлэнгийн төлөөлөгч нартай уулзаад байгаа аж.

Тэгвэл Ерөнхийлөгч Дутерте ОХУ-ын уг вакцинд маш их итгэж байгаа гэдгээ илэрхийлжээ. Тэрээр Ерөнхийлөгч Путинд хандан "Таны үйлдвэрлэсэн вакцин хүн төрөлхтний амьдралд маш их тус хүргэнэ гэж би итгэж байна" гэсэн юм.

Мөн тэрээр "Би туршилт хийлгэх анхны хүн байх болно" хэмээн мэдэгджээ. Өмнө нь олон удаа маргаан дагуулсан үг хэлж байсан Ерөнхийлөгч Дутерте харин энэ удаад огт хошигноогүй гэдгийг түүний хэвлэлийн төлөөлөгч Харри Рок онцлов. Рок гэсэн юм.

Эх сурвалж: The Moscow Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
203.91.112.133

Энэ маш худлаа нөхөр байнаа. Энэний оронд Трамп бол эх оронч хүн.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.