СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-13

30 мянган ширхэг амны хаалтыг УОК-т хүлээлгэн өгчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

БНХАУ-д төвтэй Дэлхийн Эрчим Хүчний Нэгдсэн Сүлжээний Хөгжлийн (Global Energy Interconnection development organization) байгууллагаас Ерөнхийлөгчийн Тамгын газарт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүс нутгийн цахилгаан эрчим хүч болон хийн хоолойн хамтын ажиллагаа хариуцсан бие төлөөлөгч Б.Бямбасайханаар дамжуулан 30 мянган ширхэг амны хаалт илгээжээ. Эдгээр амны хаалтыг Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян уг арга хэмжээний үеэр “(COVID-19) халдвар дэлхий даяар дэгдсэн энэ хүнд цаг үед Монгол Улсын иргэдийг вирусын халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэг тустай хэрэг. ” гэв.

Ташрамд дурдахад, ДЭМБ-аас “Цар тахал болох (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх нэн тэргүүний хамгийн энгийн хэрнээ чухал зүйлийн нэг нь амны хаалт хэрэглэх явдал” хэмээн анхааруулж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.