СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-13

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томилжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар Я.Амаржаргалыг томилсон байна.

Я.Амаржаргал нь Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. ОХУ-ын Томск хотын генетикийн хүрээлэн, ЭМШУҮИС-ийн докторантурт сурч 2012 онд анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. Анагаах ухааны доктор (Ph.D) цолтой.

2000-2002 онд АНУ-ын Алабамын Их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуульд нийгмийн эрүүл мэнд, олон улсын эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2010 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг төгссөн.

Я.Амаржаргал нь Эрүүл мэндийн яаманд 2005 оноос мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын орлогч дарга, газрын даргын албан тушаалд шатлан дэвших зарчмаар ажиллаж ирсэн төрийн ажлын туршлагатай, энэ албыг хаших боловсрол, мэргэжлийн чадвартай төрийн жинхэнэ албан хаагч юм.

. Төрийн албаны зөвлөлөөс зарласан Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад хоёр удаа орж нөөцөд бүртгэгдсэн удирдах ажилтан аж.

Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.