СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-13

А.Зулаа: Гадаадад гацсан монголчууд туйлдлаа

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Малайзад таван сар гаруй хугацаанд гацаад долдугаар сарын 29-ний Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн А.Зулаатай ярилцлаа. Түүний ирсэн онгоцонд иргэд бослого гаргасан хэмээн шуугиан тариад байгаа юм.

Тухайн өдөр онгоцонд чухам юу болсон бэ. Хүмүүсийн шуугиад байгаа шиг зүйл болсон юм уу?

-Би долдугаар сарын 29-ний Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирээд “Wen Zhou” зочид буудалд тусгаарлагдаж байна. Анх найз эмэгтэйтэйгээ ярилцаж байгаад гадаадад гацсан, тусгай үүргийн онгоцоор ирж чадаагүй үлдсэн хүмүүсийнхээ төлөө үзэл бодлоо илэрхийлж, лоозон барьцгаая гэж бусдыгаа уриалсан. Гэтэл арын суудалд суусан зорчигчдод миний яриаг сайн сонсогдохгүй байна гэсэн. Тэгэхээр нь ойртож очоод дуугаа бага зэрэг өндөрсгөөд “Ирж чадалгүй хүний нутагт гацсан Монгол иргэдийнхээ өмнөөс төр засагт дуу хоолойгоо хүргэе. Өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн цаасан дээр бичээрэй”  гэж хэлсэн юм. Гэтэл тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд бослого, үймээн гаргалаа гэж цахим сайтууд бичсэн. Тусгаарлалтаас гарахаар хуулийн хариуцлага тооцно гэсэн. Гэхдээ энэ сарын 7-нд иргэд дүрэм журам зөрчилгүй, уриа лоозон бариад эсэргүүцлээ илэрхийлэх нь хүний эрх учраас хариуцлага тооцохгүй гэж мэдээлэл өгсөн байна лээ. Тэдэнд туслахыг хүссэн юм. Өмнө нь ирсэн хүмүүсээс нэг нь ч үлдсэн хүмүүсээ авъя гэж дуугараагүй.

Таныг санаачилсан, бусдыгаа уриалан дуудсан гэж байсан?

-Тийм. Гэхдээ би үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, Хоёрдугаарт, Тэгэхээр бусдыгаа буруу зүйлд уриалан дуудсан зүйл болоогүй. Зөвхөн гадаадад үлдсэн хаашаа явахаа мэдэхгүй, очих газаргүй, идэх хоолгүй, гэр бүлийнхнээсээ хол байгаа хүмүүсээ эх орондоо ирж, дотны хүмүүстэйгээ уулзаж элгээ дэвтээхэд нь тусалъя гэсэн юм. Хэрэв бидний барьсан лоозонг харсан бол “Үлдсэн хүмүүсээ аваръя”, “Монголчуудаа ав”, “Бид вирус биш” , “Иргэдээ ав” гэж бичсэн байгаа. Хүмүүсийн муу хэлээд байдаг Пакистан улс хүртэл иргэдээ авчихаад байна.

Гэхдээ та бүхний барьсан “Хилээ нээ” гэсэн лоозон их шүүмжлэл дагуулаад байна?

- Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийг халдвар тээж ирээд байна гэх юм. Гэтэл бид тухайн орондоо шинжилгээгээ өгчихөөд ирж байгаа. Гадаадаас ирэх хүсэлтээ гаргасан 11 мянга орчим иргэн байгаа гэсэн боловч түүний гэр бүл, үр хүүхэд, ээж аав гээд хэд дахин олон хүн шаналж, хүнд хэцүү байдалд байна.  Польш руу нисэх замдаа нэг хүн, эх орондоо ирээд хүүхдээ үнсэж ч чадахгүй дахин нэг хүн нас барлаа. Малайзад нэг хүүхэдтэй эгч тийзний мөнгөгүйн улмаас үлдсэн. Хаачих юм бүү мэд. Яг аав шиг минь хүн хүний нутагт  хаягдаад идэх хоол, орох  оронгүй байгааг хараад их эмзэглэсэн. Тэгээд би өөрт байсан мөнгөнөөсөө илүүчлэн хоол, ус, ундаа авч өгсөн. Тэр хүн цааш хэрхэн амь зогоохыг хэлж мэдэхгүй юм. Энэ мэт ирж чадахгүй байгаа хүмүүстээ санаа зовниод байна. Хараад уйлах ч хэцүү юм. Тиймээс гадаадад орхигдчихоод байгаа энэ хүмүүстээ хилээ нээгээчээ гэж тэр лоозонг барьсан юм.

Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэд тусгаарлах байранд олон төрлийн зөрчил гаргаж байгаа талаар их мэдээллэх боллоо. Энэ нь юутай холбоотой байна вэ?

- Гэтэл таван шаардлагад нийцэх хүн нь харийн нутагт гадаа хоолтой, хоолгүй сууж байна. Тиймээс гэж уриалаад байгаа юм. Энэ сард нислэгийнхээ тоог нэмсэнд баярлаж байна. Гэхдээ онгоцныхоо үнийг буулгамаар байна. Миний зардал 2400 ам.доллар болсон. Машинаас эхлээд өөрт байгаа эд зүйлээ шавхаж зараад ирлээ. Гэр бүлийнхэн маань бас байгаа бүхнээ зарж байж тусгаарлалтын мөнгийг өгсөн.

Таны амьдарч байсан Малайз улс Монгол иргэдийг хүргээд өгье гэтэл Засгийн газар зөвшөөрөөгүй байх аа?

- Малайзаас Монгол руу шууд нислэг байхгүй. Малайзын төлөөлөгчийн газар, Тайландын Элчин сайдын яам, Малайзын агаарын тээврийн компани зохицуулаад Малайзын онгоцоор долдугаар сарын 16-нд нислэг үйлдье гэсэн боловч УОК, Засгийн газар зөвшөөрөөгүй. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Малайзад эмчилгээгээр явж байсан болон сурч байсан 10 хүн надтай хамт ирсэн. Манай улсын Засгийн газар, Солонгосын Засгийн газартай ярилцаад иргэдээ татан авах зөвшөөрөл авсан. Гэвч долдугаар сарын 27-нд Солонгосын Засгийн газар шийдвэрээ чангатгаж Солонгос улсад хилийн хартай хүмүүсийг өөр орноос Сөүлийн Инчёоны онгоцны буудлаар дамжин өнгөрөхийг хатуу хориглочихлоо.

Ингэхэд та Малайз руу ямар хэргээр очоод гацчихсан юм бэ?

-Би Олон улсын худалдааны компанид орчуулагч хийдэг. Ажлаар Малайз руу яваад гуравдугаар сарын 20-нд гацсан. Гуравдугаар сарын 8-нд Улаанбаатар-Москва, 13-нд Москва-Малайз, 20-нд Малайз-Тайланд, Тайланд-Москва юм уу, Улаанбаатар руу явах байсан юм. Хоёр үрээ санаад сэтгэл санаагаар унахын сацуу санхүүгийн маш их хохирол амссан. Бага насны хоёр хүүхэдтэй тул нөхөр ажил хийж над руу мөнгө явуулах уу, хоёр нялх хүүхдээ харах уу гэсэн хүнд сорилттой тулгарсан.  Дөрөвдүгээр сарын эхнээс элчингээс эхлээд чадах бүх газар руу хүсэлт, өргөдөл хүргүүлсэн. Малайзад манай элчин сайдын яам байхгүй. Сайн дурын төлөөлөгчийн газар байдаг. Тиймээс Тайландын Элчингийн газар давхар хариуцаж явдаг юм.  Мөн Монгол дахь гэр бүлийнхнээрээ Гадаад харилцааны яам, УОК руу өргөдөл бичүүлж хүргүүлсэн. Гэтэл удаж удаж долдугаар сарын 28-нд Малайз-Япон-Нарита, 29-нд Нарита-Сөүл инчеон, Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирлээ.

Малайзад халдварын нөхцөл байдал ямар байгаа вэ. Хөл хориогоо сулруулсан гэж сонссон?

- Гуравдугаар сарын дундуур дэгдэлт өндөр байсан боловч маш түргэн хугацаанд тархалтыг хязгаарлаж өвчилсөн хүмүүсээ хурдан эдгээсэн. Бүх хорио цээрээ цуцалж ажил амьдрал, үзвэр үйлчилгээ бүгд хэвийн байдалдаа ороод хоёр сар болж байна. Нэг таксинд нэг л хүн суудаг байсан. Харин одоо бүх зүйл хэвийн горимдоо шилжсэн. Турк улс гэхэд зургадугаар сарын 12-нд хөл хориогоо цуцалсан. Энэ мэт гадны орнууд хэвийн байдалдаа орчихлоо. Тиймээс үлдсэн хүмүүсээ хурдан авчирмаар байна. Хотоос зайдуу гэр бариад байрлуулж болно. Онгоц хүрэлцэхгүй юмаа гэхэд “Korea Air”, “Turkish Airline” “Malaysia airline” иргэдийг чинь МИАТ-ын зардлаас хямдаар хүргээд өгье гэтэл зөвшөөрөөгүй. Ингээд суусаар байтал гадаадад гацсан монголчууд туйлдлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.8.13  ПҮРЭВ № 155 (6380)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
124.158.107.35

малайзад эмэгтэй хүмүүсдл хийх ажил олдох байх

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.68

yamar ajil we helj ogch tuslaach. gatsaad gudmand hooson honoj bgaa hvmvvstee tusalay yadaj hooloo ideed honoh gazartai bolchih yum bilvv.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.30

Iim saihan busdiigaa gesen humuus olon baigaasai viz ni diisch bgaa oyutan huuhed irj chadahgui 6sar bolj bna muu sain oyutanguudad yu bhav de tsagiin ajil hiih bolomjgui yaj bolj bgaa gj boddog yum buu med

Зочин
4 жилийн өмнө
64.119.16.67

Нөгөө бусдыгаа уриалаад байсан согтуу юм шиг авгай юу. Юун худлаа ярьдаг юм бэ. Гараад зөрчлийн хуулиар шийтгүүлэхээ мэдэж байна уу ? Агаарын хөлгийн аюулгүй байдалд заналхийлсэн биз дээ. Ослын буулт хийгээгүйд нь насан туршдаа баярлаж яав аниа минь.

zochin
4 жилийн өмнө
139.5.217.13

яг зөв. Бээжинд ослын буулт хийнгээ алдаа биздээ энэ хэдэн согтуу авгай нараас болж. Хариуцлага хүлээлгэнэ гэсэнн чинь ийм мэдээ гаргаж байна уу балай авгай минь.

zochin
4 жилийн өмнө
139.5.217.13

яг зөв. Бээжинд ослын буулт хийнгээ алдаа биздээ энэ хэдэн согтуу авгай нараас болж. Хариуцлага хүлээлгэнэ гэсэнн чинь ийм мэдээ гаргаж байна уу балай авгай минь.

Зочин
4 жилийн өмнө
202.21.107.229

Битгий хуц

Зочин
4 жилийн өмнө
202.21.107.229

Битгий хуц

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.87

Соиотой биёэ тоосон юмнууд хүн уруу датаж үймээн эгдээсэн л байна онгоц онцгой обёкт ийм юм байж болохгүй тэнээд явсан юмнуудыг харин ч сайн авчирч байна битгий давар!!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.