СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-12

Хичээлийн шинэ жилийн бэлтгэлд анхаарах үүрэг өглөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ээлжит цахим шуурхай хурал өнөөдөр боллоо. Тус хурлаар өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах, ургац хураалт, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон бусад тулгамдаж буй асуудлуудад анхаарч ажиллах талаар МХЕГ-ын дарга Т.Гантулга үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх, цар тахалтай холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн анги танхимын ариутгал, халдваргүйтгэл, эрүүл ахуй, багш, ажиллагсадын эрүүл мэнд, химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ, хадгалалтад анхаарахыг үүрэг болгов.

Мөн цар тахлын үед гадаад улсаас эх орондоо ирж буй иргэдэд эрүүл мэндийн тандалт хийж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчид халдвараас урьдчилан сэргийлж ажиллах, хамгаалах хувцас, амны хаалт, бээлийг зохих дарааллын дагуу иж бүрэн өмсөх, тайлах, халдваргүйтгэлийн чанарт анхаарахыг онцолсон юм.

Тарваган тахлын сэжигтэй болон батлагдсан тохиолдлууд гарсаар байгаа тул хууль бусаар тарвага агнах, тээвэрлэх, худалдан борлуулах, хэрэглэхээс урьдчилан сэргийлж, хяналт шалгалтыг холбогдох албадтай хамтран үргэлжлүүлэх хэрэгтэй гэлээ.  

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.