СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-12

Засгийн газар томоохон төслүүдийг хэрэгжүүлж, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилна

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу наймдугаар сарын 12-нд болж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болов.

УИХ-ын наймдугаар сарын 17-ны ээлжит бус чуулганаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх юм.

Түүнчлэн . Төсөл батлагдсанаар дунд хугацааны хөгжлийн тэргүүлэх зорилт, үйл ажиллагаа тодорхой болж, урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх бодит нөхцөл бүрдэнэ. Зорилтууд хэрэгжсэнээр иргэдэд нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэж, эрүүл, аюулгүй амьдрах орчин бий болж, байгаль орчныг хамгаалан, бүс, орон нутгийг хөгжүүлэх юм.

Мөн томоохон төслүүдийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилна гэж тооцоолж байгаа аж.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.