СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Солонго: "Цомогтоо залуус бидний сонсох дуртай, орчин үеийн дуунууд багтаахыг зорьсон"

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Монголын рок поп урлагт өөрсдийн өнгө төрх, орон зайг бий болгосон цөөхөн хэдэн эмэгтэй хамтлагуудын нэг бол “Гурван охин” хамтлаг юм. Тус хамтлагийн ахлагч Соло буюу Д.Солонго анхны бие даасан цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Бид түүнтэй холбогдон, шинэ цомгийнх нь талаар ярилцлаа.

-Өдрийн мэнд. Анхны бие даасан цомгоо гаргасанд тань баяр хүргэе. Шинэ цомгийнхоо талаар мэдээлэл өгөхгүй юу? Олон хүний хүч хөдөлмөрөөр энэ цомог бүтсэн болов уу?

-Баярлалаа, танд болон танай үзэгч, уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе! Тэгэлгүй яах вэ, уран бүтээл гэдэг олон хүний хүч хөдөлмөр шингэж байж бүтдэг учир хамтарч ажилласан хүн бүрийг дурсах ёстой гэж боддог оо 😀!

Тэмкатайгаа дөрвөн дуун дээр ажиллаж, Ocean Grey студитэй хоёр дуун дээр ажилласан. Мөн цомгийн ковер дээр Энхтулга гээд мундаг залуутай ажилласан байгаа. Мөн Хулан салон, Өөдөө гэх зэрэг олон хүний сэтгэл зүрхнээсээ хийсэн бүтээл минь өнөөдөр та бүхний гар дээр очиж байна.

-Цомогт ямар ямар бүтээлүүд багтсан бэ? Шинэ уран бүтээлүүд багтсан уу?

- Үүнд, "Find Me", "Өөрийгөө Би Өөрт Чинь Өгье" гэсэн хоёр дуу... бусад дөрвөн дуу нь шинэ дуунууд орсон. 

-Онцлох бүтээл байгаа юу?

-Залуус бидний сонсох дуртай, хэмнэлтэй, орчин үеийн дуунууд багтаахыг зорьсон. Цомогт орсон дуунууд минь та бүхний сонорыг мялааж, сэтгэлийг тань баясгах болтугай. 

-Та цомгоо өөрийн анхны бие даасан уран бүтээл болох “Хайж намайг ол” буюу “Find me” бүтээлээрээ нэрлэсэн байна. Цомгийн нэрийн талаар?

-

“Find me” цомог shoppy.music -ээр хүргэлттэй худалдаалагдаж байна.

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.