СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-11

Л.Мөнхтүшиг: Истанбул дахь монгол иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг" Өнөөдөр өглөө Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 249 иргэн эх орондоо ирээд байна. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэг, Чех улсын Засгийн газар, Европын холбооны санхүүжилтээр энэ удаагийн нислэгийг үйлдлээ.

Засгийн газар болон УОК-ын шийдвэрээр иргэдээ хилийн чанадаас тасралтгүй татан авах ажиллагааг зохион байгуулж байна. . Хамтын ажиллагааны илрэл нь энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн 185 иргэний нислэгийн тийз болон 21 хоног тусгаарлагдах иргэдийн зардлыг гаргах болсон нь хоёр талын хамтын ажиллагаа үр дүнтэй болсны илрэл.

Монгол Улс 2008 онд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад гишүүнээр элссэн. Өнгөрсөн хугацаанд тус байгууллага Монгол Улсын олон иргэнд тусламж үзүүлж ирсэн. Одоо Истанбул дахь монгол иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна" гэв.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Улаанбаатар дахь салбарын ажилтан н.Оюунбилэг “Энэ удаагийн нислэгээр Чех улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан нэн тэргүүнд буцах шаардлагатай нийт 185 иргэн ирлээ. бөгөөд нэг хүнд гэхэд билетийн үнэ, тусгаарлалтад байх хугацааны үнэ болон иргэн гэрээр тусгаарлагдаад эргэн суурьшихад мөнгөн бус хэлбэрийн тусламжийг үзүүлэх зардал багтсан.

Нийт санхүүжилтийн 75 хувийг Европын холбоо, 25 хувийг Чех улсын Засгийн газраас гаргасан. Энэ бол дөрөвдүгээр сараас хойш ГХЯ-наас хүсэлт тавьсны дагуу энэ ажил биелэлээ олсон явдал" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.