СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-11

Монгол, Чех хоорондын зорчигч тээврийн анхны нислэгээр 250 иргэн эх орондоо ирэв

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр өглөө 06:05 цагт Улаанбаатар хотод газардлаа.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэг, БНЧУ-ын Засгийн газар, Европын Холбооны санхүүжилтээр хийгдсэн уг нислэгээр БНЧУ болон зүүн Европын орнуудаас 250 иргэн эх орондоо ирэв.

Шинэ коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хилийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар нутаг буцах хүсэлтэй иргэдээ гадаадаас бүрэн татан авах хүртэлх хугацаанд нөхцөл байдал нь хүндэрсэн, санхүүгийн хүндрэлд орсон тусламж шаардлагатай иргэдийг тодорхойлох, тэдгээрт дэмжлэг үзүүлэх ажлыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын туршлагад тулгуурлан хамтран зохион байгуулах саналыг Гадаад харилцааны яамны зүгээс 2020 оны дөрөвдүгээр сард анх тавьж байсан бөгөөд болно.

Өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн тусгай үүргийн нислэгүүдээр бөгөөд Гадаад харилцааны яам Истанбул дахь Ерөнхий консулын газраараа дамжуулан Турк улсад байгаа иргэддээ тусламж үзүүлэх ажлыг тус байгууллагын Истанбул дахь салбартай хамтран ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Дашрамд дурдахад .

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.