БНСУ-ын Гангвон мужийн Госонг бүсэд 52 настай монгол эмэгтэй далайд живж, амиа алдсан хэрэг энэ сарын 8-ны өдөр гарчээ.
Сокчогийн тэнгисийн цагдаагийн газрын мэдээлснээр Госонг бүсийн Бонгпо далайн эрэг дээр байсан 52 настай монгол эмэгтэй далайд ороод, алга болсон гэх мэдээлэл наймдугаар сарын 8-ны 10:37 цагт ирсэн байна. Эмэгтэйг хоёр цагийн турш эрэн хайсны эцэст түүнийг 9-ний шөнийн 00:43 цагт ойролцоох далангийн хэсгээс олсон бөгөөд харамсалтай нь тэрээр амьсгал хураасан байжээ.
Ослын газарт байсан гэрчүүд уг эмэгтэйг далайд зөвхөн хөлөө дүрээд байх үедээ хүчтэй давалгаанд өртөн, усанд алга болсон гэдгийг хэлсэн бөгөөд холбогдох эргийн харуулууд ослын тодорхой нөхцөл байдлыг шалгаж байна.
Эх сурвалж: MBC News
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
УМ МА НИ БАД МИ ХУМ. Эргэж эх орондоо төрөөрэй.
УМ МА НИ БАД МИ ХУМ... үр хүүхэддээ эргэн ирэх болтугай...