СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-10

Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНЧУ-ын Прага хот руу хийх тусгай үүргийг онгоц өнөөдөр 11:35 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр БНЧУ болон зүүн Европын орнуудаас 250 гаруй иргэн эх орондоо ирнэ. .

Тус онгоцоор ирсэн иргэдийг “Наранбулаг”, “Майсон”, “Холидей инн”, “Хавана” зочид буудлууд, “Багабаян” энхийн төлөө цогцолбор, “Синдүра-Мед” эмнэлэгт тусгаарлах юм.

“Майсон”, “Холидей инн”, “Хавана” зочид буудлууд болон “Синдүра-Мед” эмнэлэг нь анх удаа тусгаарлах байрны зориулалтаар иргэдийг хүлээн авах гэж байгаа бөгөөд тус бүр 20-30 өрөөтэй, 35-47 хүн хүлээн авах хүчин чадалтай газрууд юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.