Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүсэд өндөр халуурч байсан нэгэн иргэн нас баржээ. Гашуунсухайт боомтоос нүүрс тээвэрлэлт хийгээд буцаж байсан "Мөнх цаст транс" ХХК-ийн 49 настай залуу өнөөдөр нас барсан тул шинэ төрлийн коронавирусийн халдварын шинж тэмдэг байж магад гэж үзээд албаны хүмүүс орчин тойрныг тусгаарлажээ.
Тухайн иргэнийг коронавирусийн улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдах болсон тул албан ёсоор ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах тайлбар мэдээллийг хийлээ. “Өмнөговь аймгийн Цагаанхадаас БНХАУ-руу нүүрсний тээврийн жолооч хийдэг 49 настай эрэгтэй залуу нас барлаа. Түүний хувьд өдөр зүрхээр хатгаж, бие тааруу байна хэмээн ажилдаг хүмүүстээ хэлж, эмнэлгийн тусламж авахаар эмнэлэг руу явах замдаа харамсалтайгаар нас барлаа. Энэ хүнд ямар нэгэн ил шарх, Ковид-19-ийн өвчний ямар нэгэн шинж тэмдэг байхгүй байсан.
БНХАУ-руу байнга зорчдог тул хоёр талдаа коронавирусийн илрүүлэх шинжилгээнд байнга хамрагдаж байсан. Эмч нарын зүгээс урьдчилсан байдлаар зүрхний шигдээсээр нас барсан гэж үзэж байгаа юм. Цагаанхад орчимд өдөртөө халуун, агаарын даралт өндөр байсан тул даралт нь ихэссэн байх. Иймд ард иргэд та бүхэн буруу ташаа мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.