Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэй жолооч айлын гэр мөргөсөн хэрэг гарлаа.
Тодруулбал, Сонгинохайрхайн дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, улмаар Зүүнсалааны .. дугаар тоот хашаан дахь монгол гэрийг дайрчээ.
Уг ослын улмаас гэр дотор байсан 26 настай эмэгтэй, 2 болон 3 настай хоёр хүүхдийн хамт бэртсэн байна.
“Одоогоор хоёр настай хүүхдийн биеийн байдал хүнд, гурван настай хүүхдийн хөл гар нь бэртэж, ээжийн хамт эмнэлэгт хүргэсэн” хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тухайн жолооч нь 1.64 хувийн согтолтын зэрэгтэй байсан тогтоогдсон. Тэрбээр энэ тухай “Хоёр аяга айраг л уусан” гэсэн тайлбарлажээ.
Осол гаргасан тээврийн хэрэгсэлд 2-12 насны дөрвөн хүүхэд, хоёр том хүн зорчиж явжээ.
Ийм хөдөлгөөнд оролцогчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үeдээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, хүүхдийг аюулгүй тээвэрлэхийг анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.