СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-07

Б.Индра: Борооны улмаас эвдэрсэн замуудыг засахад 3.9 тэрбум төгрөг шаардлагатай

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оны 6, 7 дугаар сард орсон аадар борооноос үүссэн хохирлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра танилцууллаа.

. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, үерийн далан дээрх явган хүний гүүрийн гарцын тулгуур угаагдаж салсныг засварлах шаардлагатай.

Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжны 0,9 км авто замд эвдрэл гэмтэл үүссэн. Мөн 13, 14 дүгээр хороо, Өргөөгийн гудамжны авто зам, Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлхийн авто замд 600 м2 нүхэн эвдрэлд орсон учир эдгээр авто замыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай байгаа юм.

Өнгөрсөн өдрүүдэд нийт төвийн зургаан дүүрэгт үүссэн нүхэн эвдрэлийн засвар, шороо хучиж тэгшлэх, борооны ус соруулж зайлуулах, лаг шавар цэвэрлэх ажил зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Харин цаашид үүссэн нүхэн эвдрэл, үерийн далан дээрх явган хүний гүүрэн гарцын тулгуур, .

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан авто замын засвар шинэчлэлтийн хөрөнгийг хэрхэн шийдвэрлэх, эх үүсвэрийн асуудлыг тодорхой болгох үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Мөн авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцад замын трасст өртсөн газар чөлөөлөлтийн асуудлаар холбогдох албаныхан газар дээр нь очиж ажиллаж, ямар гарц гаргалгаагаар шийдвэрлэх вэ гэдэг асуудлаа дахин оруулж ирж, танилцуулах үүргийг өгсөн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
124.158.107.35

ихэнх нь борооны улмаас биш буруу хийсэн учир эвдэрсэн нийслэлийн албаныхан зам тавихдаа хяналтаа сайн тавиагүйгээс маш чанаргүй зам хийгддэг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.