СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хойд солонгос пуужинд цөмийн төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
4 жилийн өмнө

Б.ДОЛЖИНЖАВ

Хойд Солонгос цөмийн зэвсгээ үргэлжлүүлэн үйлдвэрлэж, баллистик пуужиндаа жижиг цөмийн төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй хэмээн зарим орон үзэж байна.

Тухайлбал, . Цөмийн зэвсэг ашиглахыг хориглосон НҮБ-ын хоригийг Хойд Солонгос зөвшөөрсөн бичгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 15 оронд тараасан гэж нэрээ нууцалсан эх сурвалж ярьсан байна. НҮБ-ын хараат бус шинжээчдийн зөвлөлийн тайланд “БНАСАУ нь цөмийн зэвсгийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн явуулж байна. Үүнд баяжуулсан уран олборлож, цөмийн тогоонд туршилт хийж байна” гэжээ.  
Хойд Солонгос 2018 оны тавдугаар сард цөмийн зэвсгийн барилгаа нураах, татан буулгахаа амласан. Гэвч энэ барилгынхаа орох хаалгыг нураасан бөгөөд бүхэлд нь нураасан зүйл ажиглагдаагүй хэмээн тайланд дурьджээ.

Зарим улс Хойд Солонгос цөмийн зэвсгийн туршилт хийхийн тулд дэд бүтцээ гурван сарын дотор сэргээж, дахин барьж чадна гэж үнэлжээ. 
Олонд мэдэгдсэн цөмийн туршилт 2017 оны есдүгээр сараас хойш Хойд Солонгост болсонгүй. . НҮБ-аас АНУ-д суугаа Элчин сайд Келли Крафт мягмар гаригт болсон хурлын үеэр “Пхеньяны талаарх АНУ-ын бодол одоо ч өөрчлөгдөөгүй. Манай улс бүс нутагтаа цөмийн зэвсгийг устгахыг хичээж байна. 
Энэ бол зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой зүйл” гэжээ. НҮБ-ын сүүлийн мэдээгээр тус улсад хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг хүлээгээд байна.  Мөн өнгөрсөн жил Хойд Солонгос банк, криптовалютын биржийг дээрэмдэж хоёр тэрбум ам.долларын ашиг олсон талаар дээрх тайланд дурджээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.7  БААСАН № 151 (6376)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.