Хуш модны самрыг есдүгээр сарын 15-наас эхлэн байгаль хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэх зохицуулалттай байдаг. Гэтэл иргэн Э “Ойн тухай хууль” зөрчин хуш модны самар зөвшөөрөлгүй түүж бэлтгэн, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид илрүүлжээ. Тус иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 490 мянган төгрөгийн торгууль, нөхөн төлбөр ногдуулсан байна.
НБОГ-ын Ойн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Тэмүүжин “Хуш модны самрыг түүхийгээр нь түүх тохиолдол их гардаг учир нийслэлийн Байгаль орчны газрын даргын А/66 тушаал гарган, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг хийж байна. Энэ ажлын хүрээнд нийслэлийн ногоон бүсээс хоёр отгын 20 гаруй иргэдийг зөвшөөрөлгүйгээр хуш мод бэлтгэж байсан зөрчлийг илрүүлэн ойгоос буулгах арга хэмжээг авч ажилласан. Хуш модны самрыг есдүгээр сарын 15-наас эхлэн байгаль хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу түүж бэлтгэх зохицуулалттай байдаг. Зөвшөөрөлгүй үед түүсэн кг самар тутамд 50 мянган төгрөгөөр торгоно” гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
tvvsen samarnaas ni ih munguur torgojdee zarim negiig ni idsen hulgailsan mungunuus ni baga munguur torgohiin yamar yalgaa bdag yum bol
.hg
самар түүнэ. гараараа задална. хаана ч юм хадгална. зарах гээд сууж бхад нь замын шороо ирж наалдана. хүмүүс гараа хийж амсаж үзнэ. шүлштэйгээ ясыг нь хаяна. яджийхад гараа угаахгүй. жинхэнэ өвчин тараагч. самар зарахыг болиулаачээ. мод болж ургаг