СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-07

Баян-Өлгий аймаг Ногоон нуур суманд ноцтой осол гарч зургаан хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Баян-Өлгий аймаг Ногоон нуур суманд “Тoyota Camry” маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч нарын зургаан хүний амь нас хохирчээ.

Хэргийг тодруулбал, тус аймгийн Ногоон нуур сумын төвөөс зүүн урагш гурван километр есдүгээр багийн Цагаан нуур тосгон "Угтах хаалга" гэх газарт асфалтан замд өчигдөр /2020.08.06/ 19.00 цагийн орчимд “Тoyota Camry” маркийн автомашин онхолдож, жолооч, зорчигч зургаан хүн нас барсан байна.

Амиа алдагсдын хоёр нь найм болон 15 настай хүүхдүүд гэдгийг албаныхан мэдээллээ. 

Мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс 65 км шороон замд, Ходоод гэдэг газар наймдугаар сарын 4-ний оройн 22.00 цагт Зил-131 маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсоны улмаас онхолдож, зорчигч нэг ой долоон сартай хүүхдийн амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс  хэрэглэж байхыг Тээврийн цагдаагийг албанаас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.