Энэ долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10394 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12565 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 144 төгрөгөөр (1.1%), үхрийн цул махны үнэ 477 төгрөгөөр (3.2%) тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 10800 төгрөг, Харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 8800 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 13800 төгрөгөөр худалдаалж байна.
Төмс, хүнсний ногооны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 12.5 хувиар буурч 1742 төгрөгөөр, монгол лууван 0.5 хувиар өсч 2365 төгрөгөөр, монгол байцаа 35.4 хувиар буурч 1763, монгол хүрэн манжин 3.1 хувиар буурч 3028 төгрөгөөр, сонгино хятад 0.7 хувиар буурч 1662 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.