СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-06

Б.Ууганбаяр: Энэ сарын 7-10-нд Алтанбулаг, 10, 11-нд Замын-Үүд боомтоор иргэдээ татан авна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

УОК-ын Шуурхай штаб цаг үеийн нөхцөл байдлын талаар ОБЕГ-т мэдээлэл хийж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр: Өглөө Энэтхэгээс 156 иргэнээ татан авлаа. Тэднийг ХӨСҮТ, ЦТЭ, МҮИС-ийн байранд байршууллаа. Бид зургаан хоногийн хугацаанд гурван нислэгээр 669 иргэнээ авлаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2827 иргэнийг тусгаарлаж байна. 2091 иргэн гэрийн ажиглалтад байна. Тусгаарлалтын хугацаа дууссан 10865 иргэн байгаа. Тусгаарлалтын байранд 411 холбогдох төрийн албаны ажилчид ажиллаж байна.

Мөн .

МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд: Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн гомдлын дагуу хэд хэдэн шалгалтыг хийлээ. Бид торгох шийтгэхээс илүү албан шаардлага өгч зөрчлийг арилгуулахад анхаарч байна. Учир нь тусгаарлах байрны хүрэлцээ муу байгаа.

, цаашлаад үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэмжээг авах болно.

Маргааш Алтанбулаг боомтоор 460 иргэн орж ирнэ. Үүнд Алтанбулаг боомт дахь хилийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар, нэмэлтээр нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч нар оролцоно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.