СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2020-08-06

Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион  байгуулах тухай”  А/451 тоот захирамжийн хэрэгжилтийг хангаж 2017-2018, 2018-2019, 2019-2020 оны хичээлийн жилүүдэд Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хамтран төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл, элсэлтийг амжилттай зохион байгуулж ирсэн.

Улсын Онцгой комиссын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн харулдааны шийдвэр, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг дагуу боловсролын байгууллагуудын хичээл,сургалтын үйл ажиллагааг 2020 оны 09 дүгээр сарын 01-нээс эхлүүлэх болсонтой холбогдуулан, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас.

Дээрх шийдвэрүүдтэй холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэл элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй болсныг мэдэгдэж байна.

Харин бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг

  1. Шинээр элсэх 5 болон бусад насны хүүхдүүдийн бүртгэл, элсэлт 2020 оны 08 дугаар сарын 17-оос 08 дугаар сарын 21-ний өдрүүдэд;
  2. Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдийн бүртгэлийг баталгаажуулах үйл ажиллагаа 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус тус харьяа цэцэрлэг дээр ажлын цагаар зохион байгуулах болсон байна. 
Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.