Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай байгуулсан гэрээний дагуу хоёр дахь удаагийн цаг агаарт зориудаар нөлөөлөх нэгдсэн үйл ажиллагааг 2020 оны долдугаар сарын 31-ний өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулжээ.
Нэгдсэн арга хэмжээний хүрээнд долоон аймгийн нийт 12 экспедицүүд ажилласан. Монгол орны ихэнхи нутагт зуншлага хэвийн байгаа боловч говийн аймгуудын нутаг, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын зарим нутгаар гантай буюу гандуу байна. Гантай, гандуу байгаа газруудаар арван экспедиц ажиллажээ.
Энэхүү үйл ажиллагааны үр дүнд Төв аймгийн нийт сумдаар 4-35мм, ургамлын гарц муу байгаа сумдаар 4-12мм, Эрдэнэсант 14, Дэлгэрхаан 12.7, Бүрэн 5мм бороо орлоо. Дундговь аймгийн нутгаар 1-8мм, нутгийн хойд тал арай ахиу орсон. Говь-угтаал 8, Адаацаг болон Эрдэнэдалай 6, Мандалговь 6.4мм орсон байна.
Сэлэнгэ аймгийн нийт нутгаар 0.8-55мм, хамгийн бага Зэлтэр 0.8, бусад нутгаар 15мм-ээс дээш орлоо. Ургац муу байсан Сэлэнгэ аймгийн тариалангийн газруудаар ахиу бороо орж, тариамал ургамлын ургац сэргэжээ.
Баянхонгор аймгийн долоон сумдад 7-16 мм хур тунадас орсон. Өвөрхангай аймгийн 12 сумдын нутагт 1-11мм, хамгийн их нь Баруунхайрхан 11, Бүрд 10 мм тунадас орлоо.
Цаашид говийн хэдэн аймгийн нутагт зуншлага тааламжтай биш байгаа тул хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг чиглүүлэн цаг агаарын тааламжтай нөхцлийг алдахгүй ажилуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: ЦУОШГ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.