Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар нийтийн тээврийн асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанд нийслэлийн автозам, нийтийн тээврийн үйлчилгээний талаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулав. Цаашид:
Автозам: 2020-2025 онд нийслэл хотод 240 км, 2025-2030 онд 244 км автозам тавихаар мастер төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байна. Долоодугаар сард орсон усархаг борооны улмаас төвийн зургаан дүүргийн 34 газарт 69 км зам их хэмжээгээр эвдэрчээ. Засварт 70 тэрбум, борооны ус зайлуулах шугам шинээр барихад 173 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна.
Нийтийн тээвэр: 98 чиглэлд нийслэлийн өмчийн хоёр, 17 аж ахуйн нэгж, байгууллагын тов оврын 949 автобус, троллейбус өдөрт 500-600 мянган хүнд үйлчилдэг. 12 жил болсон тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглодог бөгөөд энэ онд 133 автобус, 2021 онд 531, 2022 онд 121, 2023 онд 151, 2024 онд 60 автобус үйлчилгээнээс хасагдахаар байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.