СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-05

Найман сургууль гурван ээлжээр хичээллэнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Сургууль, цэцэрлэг орох сургаар жил бүрийн өдийд нийслэл хотын шилжилт хөдөлгөөн идэвхждэг. Үүнийг дагаад шийдэгддэггүй нэг асуудал нь сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж байдаг.

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд ерөнхий боловсролын сургуулийн 180 орчим бүлэг гурван ээлжээр хичээллэж, гэсэн тоон мэдээлэл бий. Тиймээс Засгийн газраас “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах”, “Гурван ээлжтэй сургуулиудыг хоёр ээлжтэй болгох” зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйг ч хүчирдэггүй, асуудал болсоор байдаг.

Ямартай ч  2020 онд 100 сургууль, 130 цэцэрлэгийн барилга барьж, өргөтгөнө гэсэн амлалтыг өгч байсан. Харин энэ амлалтын хэрэгжилт, биелэлт нь хэр явж байгааг сонирхов. 

Энэ онд 60 цэцэрлэг, 35 сургууль ашиглалтад орно

Нийслэлийн Боловсролын газраас энэ хичээлийн жилд төрийн өмчит ЕБС болон цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжийн талаарх мэдээллийг тодруулсан юм. Харин энэ жилийн хувьд 60 цэцэрлэг, 35 сургуулийн барилгын ажил явагдаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 60 гаруй хувьтай байгаа аж.

Энэ тухай Нийслэлийн Боловсролын газрын ЕБС-ийн барилга хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай “Энэ онд улсын болон нийслэлийн төсвөөр нийт 10.555 хүүхдийн 60 цэцэрлэг, 22.250 хүүхдийн 35 сургууль, 680 хүүхдийн дөрвөн бага сургууль, таван спорт заал, насанд хүрэгчдийн боловсролын нэг төв ашиглалтад орно. Харин цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа. Өнгөрсөн жил цэцэрлэгийн насны нийт хүүхдийн 80 гаруй хувийг хамруулж чадсан. Учир нь цэцэрлэгийн насны хүүхэд олон, анги дүүргэлт их, хэрэгцээ шаардлага ихтэй байдаг” гэв.

Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэх ЕБС цөөнгүй байсан. Харин өнгөрсөн нэгдүгээр сараас энэ байдалд багагүй зохицуулалтыг хийсэн байна. Энэ талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хэлэхдээ “Энэ жил найман сургууль гурван ээлжээр хичээллэж болзошгүй гэсэн судалгаа гарсан. Бид судалгаагаа гуравдугаар сараас авч эхэлсэн. Энэ долоо хоногт ажлын хэсэг ажиллаж, сургуулийн дэргэдэх байрыг сургалтын зориулалтаар ашиглаж болох эсэхэд дүгнэлт гаргана” гэлээ. Тодруулбал, байгаа аж.

Шинээр сургууль, цэцэрлэг байгуулах хүсэлтийг хүлээн авч байна

Боловсролын тухай хуульд зааснаар төрийн бус өмчийн ЕБС, цэцэрлэг байгуулах хүсэлтийг Нийслэлийн Боловролын газарт хүлээн авдаг. Тэгвэл энэ жилийн бүртгэл нь эхэлжээ. Нийслэлд дотоодын хөрөнгө оруулалттай ЕБС, цэцэрлэг байгуулах хүсэлтэй бол Нийслэлийн Боловсролын газарт зохих материалаа бүрдүүлээд хандах боломжтой гэдгийг албаныхан хэлж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.5  ЛХАГВА № 149 (6374)

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.