СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүүхэд бүрд 100 мянган төгрөгийг 2020 он дуустал үргэлжлүүлж олгоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2020 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар"Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт хийх тодотголын талаар танилцууллаа.

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар буурахаар байна. Гэсэн хэдий ч 2021 онд 5-7% өснө гэж тооцоолж байна. Үүнтэй уялдуулаад Хятадын эдийн засгийн хөгжлийн хандлага, эдийн засгийн өсөлтийн байдалтай уялдуулаад Монгол Улсын эдийн засгийн төлөвийг харж, төсвийн тодотголыг хийлээ.

Баримталсан зарчим ард иргэд, ААН-ийн хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэлээдийг үргэлжүүлнэ. Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг нэмнэ. Экспорхтын орлого буурч байгаа тул нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна. Ковидын үед цахим шилжилтийг улс орнууд сайн хийж байгаа.

Монгол Улс ч энэ цахим шилжилтийг сайн хийнэ гэж тооцооллуудыг хийсэн. Хөрөнгө оруулалтын хувьд энэ жил гэрээ байгуулж, тендер зарлаж амжаагүй төслүүдийг хасах, санхүүжилтийг бууруулах зарчим баримталсан.  

  • .
  • Нийгмийн халамжаас тэтгэмж авдаг хүмүүст олгож эхэлсэн 100 мянган төгрөгийн нэмэгдэл он дуустал үргэлжилнэ.
  • Хүнсний талоныг амьжиргааны түвшин хүндрэлтэй, бага орлоготой иргэдэд нэмэгдүүлсэн хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ.
  • Байнгын асаргаа шаардагддаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олгодог мөнгийг 100 мянган төгрөг болгосныг он дуустал олгоно.
  • . Ингэснээр дарамт 50-60 хувь буурна.
  • Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбумаас дотогш ААНОАТ-ыг тэглэх арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ.
  • Түрээсийн төлбөрөө хөнгөлж байгаа аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдох татварыг тэглэнэ. 

Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн он дуустал олгоход 322 тэрбум, НДШ-д хөнгөлөлт үзүүлэхэд 144 тэрбум шаардлагатай болсон, энэ бүхнийг шийдвэрлэж байгаа. ААНОАТ-ыг тэглэхэд 105 мянган аж ахуй нэгжид нөлөөлдөг" гэлээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Намсрай Бямбадорж 96686539
4 жилийн өмнө
202.55.188.91

талархаж байна

zochin
4 жилийн өмнө
202.21.99.226

Bayarlalaa

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.