Сураггүй алга болоод байсан өсвөр насны охин ой модонд төөрөн, найм хоногийн турш жимс, жимсгэнэ түүж идэн, амьд үлдсэн болохыг түүнийг олсон албаныхан мэдэгджээ.
АНУ-ын Вашингтон мужид амьдардаг 18 настай Живанна Фуда долдугаар сарын 24-ны өдөр Каскад уулны алслагдсан замд явж байхад охины машины шатахуун дуусан, унтарсан байна. Үүний дараа тэрээр ой мод руу орон, ойролцоох хотын зүг аялах явцдаа төөрсөн байжээ. Түүнийг олохоос өмнө Живаннагийн эцэг, эх болон хууль хяналтынхан түүнийг хулгайлагдсан байж магадгүй хэмээн эмээж байсан юм.
Охины машин зогссон хэсэгт гар утасны сүлжээ байхгүй байсан бөгөөд тэрээр өөрийнхөө байрлалыг буруу тооцоолон, зорьж явсан Скайкомиш хотоосоо хэчнээн хол байгаагаа ухаараагүй гэдгийг түүний гэр бүлийнхэн сэтгүүлчдэд хэлсэн байна. Харин мөрдөн байцаагчид түүнийг найман өдрийн турш горхины ус ууж, жимс идсэнээр амьд үлдсэн гэдгийг онцлов.
Живаннагийн ээж "Бурханы авралаар тэнд горхи байжээ. Тэр горхины хажууд сэрүүцсэн гэсэн. Мөн моднууд түүнийг сэрүүн байлгасан гэсэн" хэмээн хэвлэлийнхэнд ярин, охиноо олсондоо хэчнээн их байрлаж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн тэрээр Живанна гэртээ харьснаасаа хойш паста, зайрмаг идэж байгаа хэмээн хошигносон юм.
Эх сурвалж: The Mirror
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.