СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-04

Үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Монгол Улс урд хөршид халдвар тархаж эхлэхэд л хилээ хааж, дотооддоо хөл хорио тогтоосноор дэлхий нийтийг цочроогоод буй цар тахлыг дотооддоо алдаагүй цөөн улсын нэг болсон. Тийм ч учраас эдийн засгийн хүндрэлийг бууруулах, олон сарын хөл хорионд туйлдсан хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор УОК үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэсэн.

Эрүүл мэндийн яам иргэд олон нийт, төрийн болон хувийн хэвшлийн аль ч байгууллагуудыг халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөн ажиллахыг шаардаж байгаа.  

Кинотеатруудын үүдээр ороход халуун хэмжиж амны хаалт зүүхийг шаардаж зүүгээгүй иргэдэд нэг удаагийн амны хаалт өгч байгаа боловч орсон хойно иргэдэд тавих хяналт сул байлаа. Хүлээлгийн сандал дээр тухайн суудалд суухыг хориглосон наалт, тэмдэглэгээ байгаа ч үл тоон бие биедээ наалдан суусан харагдана. Үүнд шаардлага хяналтын ажилтан хэрэгтэй байгаа нь харагдаж байсан юм. 

Цаашлаад Амны хаалт зүүхээс гадна хамгийн чухал үр дүнтэй дэглэм бол хүн хоорондын зайг барих гэдгийг хөл хорио тогтоосон цагаас онцолж ирсэн. Зай барих дэглэмийг заавал мөрдүүлэхийг эрүүл мэндийг сахин хамгаалагчид хэдэн сарын турш шаардаж байгаа боловч кинотеатр дотор дагаж мөрдөн байгаа хүн ховорхон байгаа нь харамсалтай. байв.

Энэ мэтчилэн чанд мөрдөх ёстой дэглэмийг арай л сул биелүүлж байна. Кинотеатруудад эцэг эхтэйгээ хамт яваа хүүхдүүд олон байсан юм. Эцэг эхчүүд аюулт вирусээс хүүхдээ хамгаалан хүн ихээр цугласан газраар дагуулж явахгүй байхыг эрүүл мэндийн яамнаас зөвлөсөн ч дагаж мөрдөхгүй байгаа нь харагдлаа. Кинотеатрын үйлчилгээний ажилтан гэсэн юм.

Үзвэр эхлэхээс хэдхэн минутын өмнө хүмүүсийг нэгэн зэрэг оруулснаар тасалбар таслуулахад бөөгнөрөл үүсэв. Танхим дотор хоёр суудалд үйлчлүүлэгчид суугаад дараагийн хүмүүс хоёр суудлын зайтай байхаар зөв зохион байгуулан суулгажээ. Гэсэн хэдий ч дүрэм журмыг дагадаггүй хэсэг хүмүүс гурав дөрвөөрөө суусан харагдана. Үүнд шаардлага тавьж байгаа ажилтан алга. Кино дуусаад танхимаас гарах хэсэгт мөн л бөөгнөрөл үүсч байлаа.

Энэ талаар иргэн Б.Энх-Амгалан “Үүдээр ороход халуун шалгаж, маск зүүхийг шаардаж байсан хэрнээ дотроо бужигнасан, зай барьсан юм байхгүй байна. ” гэв. 

Үзвэр үйлчилгээний газрууд эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Энэ үүргийнхээ дагуу халдвар хамгааллын дэглэмийг дагаж мөрдөж байгаа бол “халтуурдахгүйгээр” дагасан шиг дагаж биелүүлсэн шиг биелүүлмээр байна.   

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.4  МЯГМАР № 147 (6372)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
64.119.20.104

Тэгвэл тухайн театрыг л хаачих . Бусад нь сургамж авна биз. Эсвэл дахиад бүгдийг хаа!!! ТВ- ээ л үзнэ биз . Хөдөөний юм үзээгүй тэнэгүүд ёс журам , соёл гэж мэдэхгүй , мал шиг л бдаг шд.

Зочин
3 жилийн өмнө
202.9.46.183

Фермер худалдааны төвд бүх худалдагч нь маскагүй шаардаад загнуулсан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.