2020 оны наймдугаар сарын 03-ны өдрийн 18:20 цагийн орчимд Дундговь аймгийн Адаацаг сум “Сэрээтэрийн ар” гэх газар шороон замд Тоёота Королла маркийн автомашины жолооч жалга мөргөж, жолооч 52 настай, эмэгтэй С, зорчигч 55 настай, эмэгтэй Н нарын хоёр хүний амь нас хохирсон хэрэг гарчээ.
Иймд жолооч та бүхэн орон нутгийн замын хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулж, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.