СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-04

Б.Отгонсүх: Улаанбаатар хотын замуудад ус зайлуулах шугам хийхэд 180 тэрбум төгрөг шаардлагатай

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Улаанбаатар хотод хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа. 

Улаанбаатар хотын замыг чанартай барихаас гадна ус зайлуулах хоолой, шугам хийгддэгүйгээс замууд ихээр эвдэрч байна. Энэ тал дээр хот ямар арга хэмжээ авах вэ? 

- Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто зам, замын байгууламжууд гадаргуун усны асуудлаас хамаарч авто замын ашиглалтад нөлөөлж байгаа. Энэ асуудал дан ганц авто замын өнөөгийн тулгамдаж буй асуудал бишээ. Хотын хэмжээнд хүндрэлтэй асуудал тулгарч байна. Гадаргуун ус цуглах болон зайлуулах байгууламжийн хүртээмжгүй байдлаас хамаарч хотын гудамж, зам ус зайлуулах байгууламж болж иргэд олон нийт авто зам, замын байгууламжийг ус зайлуулах байгууламжгүй шийдэж байна гэсэн асуудлаар шүүмжлэлтэй хандаж байгаа.

Мэдээж ус зайлуулах байгууламжгүй шийдэгдсэн гадаргуун ус бүрэн шийдэх инженерийн дэд бүтэцгүй гудамж, замууд бол байгаа асуудлыг үгүйсгэхгүй. Нийслэлээс 2020 оныг “Нэг хот- Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээнд Харин өмнө нь тавигдсан ихэнх замууд ус зайлуулах хоолойгүй, нэгдсэн стандартгүй явж ирсэн. Энэ төсвийг шийдчихвэл Улаанбаатар хотын замууд усны асуудалгүй болно.
 
Өөрөөр хэлбэл өмнө тавигдсан замууддаа ус зайлуулах шугам сүлжээ хийгээд явж байгаа гэсэн үг. Түүнчлэн Үүнд дөрөвдүгээр төв коллекторын засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэл 85 хувийн гүйцэтгэлтэй, шороогоор байсан даланг бетонон болгох ажил хийгдэж байна. Гуравдугаар коллекторын шинэчлэлтийн ажил өнөөдрөөс эхэлж байна. Монелын авто замын борооны ус зайлуулах  шугамын ажил шүүрт худаг болон шугам угсралтын ажлууд 75 хувийн гүйцэтгэлтэй, Зайсангийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын холболтын ажил зураг төслийн шатандаа тус тус үргэлжлэн хийгдэж байна. Нийт ажлын явц 68 хувьтай явж байна. 

Нийслэлийн хэмжээнд хэдэн ус зайлуулах систем ажиллаж байна вэ?

- 60 жил ажилласан үерийн хоолойны труба, жалга судаг нь ямар байх вэ гэдэг ойлгомжтой. Энэ болгон дээр Сүүлийн гурван удаагийн усан борооны үеэр гуравдугаар коллектор бөглөрсөн, замын хажуугийн шүүрт худгууд ч мөн бөглөрсөн байсан. Төр өөрөө үүргээ чанартай, найдвартай сайн гүйцэтгэдэг байх ёстой. Төрийн гүйцэт­гэж байгаа үүргийг иргэд хүндэлдэг байвал бидний хүсэн хүлээсэн хот ойрхон гэдэгт би итгэлтэй байдаг.

Дугуйн замын явц хэр байгаа вэ?

- Тэгвэл бид энэ ондоо шинээр 50.2 км дугуйн замыг ашиглалтад оруулна. Тухайлбал Өмнө нь баригдсан дугуйн замуудад  алдаа дутагдал байгаа. Тиймээс бид шинээр барьж байгаа дугуйн замаа олон улсын стандартын дагуу барьж байна.

Энэ онд хийгдэх за­мын нөхөөс, засварын аж­лууд хэр явцтай байгаа вэ? 

-Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 төсөл арга хэмжээ, Нийслэлийн төсийн хөрөнгө оруулалтаар ес, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 83, орон нутгийн хөгжлийн сангаар 36, хоёр улсын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар гурван төсөл арга хэмжээ хэрэгжинэ. Мөн уулзваруудыг өргөтгөн шинэчлэх 17.8 км автозамын ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 65 мянган м/кв авто замын нөхөөсийн ажил хийгдэхээс 80 хувийн гүйцэтгэлтэй, 110 мянган урт метр заадсын ажил хийгдэхээс 90 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэ эрчээрээ төлөвлөгөөний дагуу дээрх ажлууд бүрэн дуусна гэж харж байгаа.

Тахилт, Дарь-Эхийн замуудын шинэчлэлтийн ажлууд хэзээ дуусах вэ? 

-Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих Төслийн хүрээнд 1,56 км урт, 14м өргөн, хоёр талдаа ногоон байгууламж, 2.25 м өргөн явган хүний зам, 0.5м өргөн шороон хөвөө, хоёр цэгт ус зайлуулах Ф1000 хоолой, 2 талдаа гэрэлтүүлэг бүхий автозам, автомашины дөрөв, явган зорчигчийн хоёр нүхэн гарцын ажлууд төлөвлөгдсөн.

Өнөөдрийн байдлаар хөрс хуулалт, ухмал, далан дүүргэлтийн ажлууд график төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Энэхүү баруун тойруугийн автозамын үргэлжлэл нь Орбит, Тахилтын автозам болон 22-ын товчоо чиглэлийн автозамыг холбосон шинэ холбоос зам үүсч, улмаар хотын баруун хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулж, жигд хуваарилах болон гэр хорооллын дахин төлөвлөлтийг хурдасгах олон талын чухал ач холбогдолтой. Энэ ажил хуваарийн дагуу ирэх аравдугаар сард ашиглалтад орно. 

Тус ажлын хүрээнд ус зайлуулах шугам сүлжээ, хашлага шинэчлэлт, инженерийн шугам сүлжээний хамгаалах болон шилжүүлэх ажлууд хийгдэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.4  МЯГМАР № 147 (6372)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.