СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-08-04

А.Амбасэлмаа: 611 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны /2020-08-04/11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. Монгол улсад коронавирусийн 293 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл:"Коронавирус нь дэлхийн 216 улсад бүртгэгдээд байна. Тус өвчнөөр 18 сая 214 мянган хүн өвчилж, 695 мянган хүн нас баржээ. Улмаар 11 сая хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна. Дөрөв хоногийн дотор нэг сая хүн өвчилж, тархалтын хурд эрчтэй нэмэгдэж байна.

ОХУ-д сүүлийн 24 цагт 5,394 хүн шинээр халдвар авч, 78 хүн эндсэн байна. БНХАУ-д 114 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс зургаан гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Япон улсад сүүлийн 14 хоног өвчлөл эрчтэй нэмэгдэж байгаа. Тус улсад өчигдөр 691 хүн өвчилж, хоёр хүн эндсэн байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ". Үүнд,

  • Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ,
  • Долдугаар сарын 27-нд Франкфуртын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ,
  • Ажиглах байранд ажиллаж байгаа 35 эмч, эмнэлгийн ажилчдын шинжилгээ,
  • Сувиллын ажиглалтад байгаа долоон хүний давтан шинжилгээ,
  • Алтанбулагаар орж ирсэн жолооч нарын шинжилгээ,
  • Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нийт дөрвөн хүний шинжилгээнд тус тус коронавирус илрээгүй байна.

Ингээд . Биеийн байдлыг дурдвал хөнгөн 59, хүндэвтэр гурав, хүнд нэг хүн байна. ХӨСҮТ-д 88 хүн эмчилгээ, тандалт судалгаа, ажиглалтад байгаа” гэв

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.