Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Саруул” хотхоны зургаан давхарт өчигдөр буюу наймдугаар сарын 3-ны өдөр гал гарчээ. Уг дуудлагыг 21:49 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 21:56 цагт очиж 30 минут ажиллаж галыг унтраажээ.
Гал гарах үеэр 22 настай, эрэгтэй Б зургаан давхрын цонхоор үсэрч амь насаа алдсан байна. Мөн 46 настай, эмэгтэй толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлсэн байдалтайгаар нас барсан байсан тул цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Aihtar hereg garchee. Heregtniig oloosoi doo
Хэрэгтэн нь үсрээд үхчихсэн юм бишүү
Tm bh da