Засгийн газрын хуралдаанаар зарим агентлагийн даргыг өөрчилсөн билээ. Түүний дотор Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-ын даргаар Дотоод хяналт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан, хурандаа Ж.Болдыг томилсон.
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд, дэд дарга нарыг өөрчлөв. Тэргүүн дэд даргаар Экологийн цагдаагийн албаны дарга асан, хурандаа Ц.Ням-Очирыг, дэд даргаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байсан, хурандаа Р.Отгонжаргал, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба (НХЖХОНАБХА)-ны дарга асан, хурандаа Ж.Амгалан нар ажиллахаар боллоо.
ЦЕГ-ын дарга, хурандаа Ж.Болд өнгөрсөн баасан гарагт тушаал гаргаж, алба, газар, хэлтсийн дарга, дэд дарга нарыг томиллоо.
Тухайлбал,
ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргаар хурандаа П.Оростогоо, НЦУГ-ын даргаар хурандаа Ш.Цогбаатар, тус газрын дэд даргаар МБА-ны дарга асан, хурандаа Д.Отгонжаргал, Экологийн цагдаагийн албаны дэд даргаар Санхүү, аж ахуйн албаны дарга асан, хурандаа Х.Доржсүрэн, МБА-ны дэд даргаар ЭЦА-ны дарга асан, хурандаа Б.Даваажав нар ажиллана. Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн даргаар, хошууч Г.Жанчивдоржийг томилсон бол Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын даргаар Увс аймгийн Цагдаагийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан дэд хурандаа Н.Мишигдоржийг томилж, хурандаа цол олгосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
аймаг сумын цагдаагийн албаа ажилтнуудаа тодорхой хугацаанд солиж байхыг хүсье.
Ажилд томилогдоод шууд дарна нарыг сольдог ямар учиртай байна вэ?
Сэлэнгийн дарга чинь үндэслэлгүй асар хөрөнгөжсөн байж болзошгүй хөрөнгөө барилга цэцэрлэг барьж зарсан тёндёр авдаг Видү компанидаа нуусан байж болзошгүй.Ж.Эрдэнэбатын гарын хүн ах Бадамжунайн хүн Зоригтбаатарынх нь цагдаад даргаар зориуд тавьсан хүн гэхийн ингэтлээ мафижсан байдаг юмуу.Дээрх зүйлсийг Байж болзошгүй гэхийн хардах эрхийнхээ хүрээнд тодруулж нийтэд ил болгооч яг үнэн худал эсэхийг нэг талд нь гаргаж мэдээлээч энэ зүйлийг тодруулаачээ.Үнэхээр ийм байдаг юм бол жирийн иргэд бид хэнд итгэж ямар хүмсээр үйлчлүүлдэг юм бэ.
Hurelseh uuriiguu tagnuulduuldag dulzen duugee ecologiin tsagdaagiin darga bolgoj
Zugeer ajlaahiij bsan humuusiig ymar undesleleer bugdiig n solidog ym boloo
gaihaad baih yumgui Uls toriin baiguullaga
НЦУГ-н даргын албан тушаалд хурандаа Р.ОТГОНЖАРГАЛ хэзээ томиллгдслн бэ?