Өнгөрөгч амралтын өдрүүдээр БНСУ-ын ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орж, үер буусны улмаас зургаан хүний амь үрэгдэж, долоон хүн сураггүй алга болоод байгаа талаар албаны хүмүүс мэдэгджээ.
Хүчтэй аадар борооны улмаас тус улсын арав гаруй байрлалд хөрсний гулсалт үүсэж, орон сууцны хороолол, авто замууд үерт автан, голын эрэг дагуу зарим байгууламж эвдрэл, гэмтэл авсан байна. Хохирлын ихээхэн хэсэг нь Сөүл хэсгээр ба төвийн бүсэд гарсан гэнэ.
Амиа алдсан зургаан хүн хөрсний нуралтын шавар эсвэл байшингийн нуранги дор булагдсан гэдгийг албаныхан мэдээлжээ. Мөн аадар борооны улмаас зургаан хүн гэмтэж бэртсэн төдийгүй 360 хүн орон гэргүй болсон байна.
Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост ихээхэн хохирол учруулаад буй энэхүү хар салхины төв хэсгийн салхины хурд 64 км/цагт хүрсэн бол салхины радиус нь 230 км байжээ.
Эх сурвалж: The Korea Times
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.