2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад элсэх нэгдүгээр ангийн сурагчдын бүртгэлийн талаар Нийслэлийн Боловсролын газраас мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Нийслэлд төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн гурван жил цахимаар амжилттай зохион байгуулсан. Харин энэ жил нийслэлийн хэмжээнд элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Учир нь 2-5 настай хүүхдүүдийг хуулиараа боловсролын өмнөх үйлчилгээнд хамруулдаг. Үндсэндээ цэцэрлэгийн бүртгэл гэдэг маань хоёр настай хүүхдүүдийн бүртгэл байдаг. Хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй байх шийдвэр гарсан тул шинээр бүртгэл хийвэл эцэг, эхчүүдэд зөрүүтэй ойлголт төрүүлж магадгүй тул тодорхой хугацаагаар бүртгэлийг хойшлуулж байгаа" хэмээв.
Мөн тэрбээр "Энэ жил төрийн өмчийн бүх сургуулийн элсэлтийг цахимаар зохион байгуулна. Цахимаас гадна эцэг, эх өөрсдөө хүсвэл уламжлалт буюу биеэр очиж бүртгүүлэх нь боломжтой.
Бүртгэл өнөөдөр буюу наймдугаар сарын 3-28-ны 17:00 цаг хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хамран сургах тойрогт багтсан хаягтай, 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхдүүд бүртгүүлнэ.
Харин орон нутгийн хаягтай бол бүртгүүлэх боломжгүй. Гадаадын иргэн харьяатын хүүхэд сургууль дээрээ очиж бүртгүүлнэ. Системд элсэх хүсэлт илгээсэн бол дахин бүртгэл хийгдэхгүй. Өөрөөр хэлбэл, Төрийн өмчийн сургуульд элсэх хүсэлт явуулсан тохиолдолд өөр хувийн хэвшлийн сургуульд бүртгүүлэхээр болбол заавал хасалт хийлгэх ёстой" гэлээ.
Бүртгүүлэх заавар:
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүсэлт илгээх дээр алдаа гарлаа гээд байна яах ёстой вэ