Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башёгийн 14 дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Эл өдөр үзэгчдийг "өндөлзүүлсэн" барилдаануудаар дүүрэн байлаа. Башёг ганцаараа тэргүүлж байсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (12-2) секиваке Шодайд (11-3) өвдөг шороодсон ч түүний гол өрсөлдөгч болох озеки Асанояама (11-3) мөн өвдөг шороодлоо.