СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-03

Зүүн гурван аймагт энэ онд үер, усны ослоор 13 иргэн амь насаа алджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Өнгөрсөн сарын сүүлээр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг хангайн бүсийн өвөлжилт, тулгамдсан асуудалтай танилцан үүрэг чиглэл өгч ажилласан. Ажлын хэсэг долдугаар сарын 31-ний өдөр Хэнтий аймагт ажиллан зүүн аймгуудын өвөлжилтийн бэлтгэл хангах, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зөвлөлдөх уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтад Сүхбаатар, Дорнод аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын дарга болон холбогдох албаныхан оролцсон байна. Уулзалтыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар нээн үг хэлсэн. Тэрээр онцлон тэмдэглэлээ.

Тэр дундаа Дорнод аймагт ой хээрийн түймэр, хил дамнасан хээрийн түймэр сүүлийн жилүүдэд ихээхэн гарсан байдаг. Түүнчлэн Энэ талаар Шадар сайд Я.Содбаатар "2016, 2017 онуудад зүүн гурван аймгийн 37 сум буюу нийт сумын 80.4 хувьд хонины цэцэг өвчин гарч 4148 толгой мал, " гэдэг тоон мэдээлэл хэлсэн юм.

Зүүн гурван аймагт 2017-2020 онд тохиолдсон 37 удаагийн үер болон усны ослоор 57 хүн амь насаа алдсан бөгөөд Энэ талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал " байна" гэдэг тоон мэдээллийг танилцуулахдаа онцолсон.

Харин зуншлагийн тухайд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Дорнод аймгийн Булган, Чулуунхороот, Халхгол сум, Сүхбаатар аймгийн баруун өмнөд хэсэг буюу Баяндэлгэр, Онгон, Түвшинширээ, Уулбаян сумын нутгаар гандуу, газрын гарц муу, бусад нутгаар зуншлага сайн хэдий ч өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах шаардлагатай байгааг анхаарууллаа.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ган, зудын давтамж ихэссэн, малын тоо толгой ихээхэн өссөн, олон аймаг, сумдад бэлчээрийн даац хэтэрсэн өвөлжилтийн бэлтгэлийг хангалтгүй хийсэн зэрэг шалтгаанаар улсын хэмжээнд 2000-2002 онд 12.5 сая мал, 2008-2010 онд 13.7 сая толгой мал хорогджээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “ Бусад аймагтай харьцуулахад зүүн бүсийн аймгууд зуншлага харьцангуй сайн байгаа учраас өвөлжилтийн бэлтгэл хангах, хадлан тэжээл бэлтгэх чиглэлээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн удирдлагуудад өндөр хариуцлага ирж байгааг ухамсарлаж ажиллах шаардлагатай. Засгийн газраас хадлан тэжээл бэлтгэхэд төсвөөс дэмжлэг, татаас үзүүлэхгүй байх шийдвэр гарсан учраас орон нутгийн удирдлагууд нөөц бололцоогоо бүрэн дайчилж, малчин өрх бүрийг хадлан тэжээлээ хангалттай төвшинд бэлтгэхийг уриалж ажиллах шаардлагатай байна” гэсэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.