СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-31

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишраг хүлээн авч уулзан байгаль орчин, аялал жуулчлалын салбарын зарим асуудлууд болон цаашид энэ салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар санал солилцлоо.

Сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ ".  Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал зэргээс шалтгаалан мөнх цаст болон цэвдэг хайлж байгаа нь сөрөг нөлөө үзүүлж байгааг онцоллоо.

Мөн ой, агаар болон орчны бохирдол, газрын доройтлыг бууруулах талаар санал солилцов. Аялал жуулчлалын салбарт “Ковид-19” халдвараас шалтгаалан үүсэж буй хохирлыг бууруулах хүрээнд дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв.

НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра хэлэхдээ "Сайд Д.Сарангэрэл Дэлхий дахинаа тархаад буй “Ковид-19”-ийн цар тахалтай тэмцэх арга хэмжээг Монгол Улс шуурхай зохион байгуулж буйд баяр хүргээд, шинээр томилогдсон салбартаа манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, ой, ус, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бодлого, агаарын бохирдол, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлд  хамтран ажиллахаа мөн илэрхийллээ.

 Эх сурвалж: БОАЖЯ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.