СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2020-07-31

Монгол Улсад нэн шаардлагатай мэргэжилтнүүдийг БНХАУ-д бэлтгэхэд хамтран ажиллахыг хүслээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн өчигдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд, ноён Чай Вэньруй Монгол Улс, БНХАУ-ын олон жилийн хамтын ажиллагаанд боловсролын салбар онцгой байр суурьтай байж ирснийг онцолсон бол Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн хоёр улсын хамтын ажиллагаа жилээс жилд чанаржиж, үр өгөөж нь нэмэгдэж байгааг дурдав.

. Эдгээр сургууль, цэцэрлэгийн барилгыг тавилга, тоног, төхөөрөмжийн хамт цогцоор нь шийдвэрлэж хүлээлгэн өгч байгаад сайд Л.Цэдэвсүрэн талархал илэрхийлэв.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чухал салбарт ажиллах хүний нөөцийг бэлтгэхэд тусалж ирсэн уламжлалт харилцааг бэхжүүлж, БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын үр дүнгээр байгуулсан Тусгай тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжүүлж, .
Элчин сайд, ноён Чай Вэньруй Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх бүтээлч саналуудыг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлээд шинээр томилогдсон салбарын сайдад ажлын амжилт хүсэв.

Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.