СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

2020 оны 07 дугаар сарын 31-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр усархаг бороо, төв болон говийн аймгуудын нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 11-16 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 градус дулаан байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.