Өнгөрсөн зунаас эхлэн энэ оны эхэн хүртэл Австралийн бүх мужийн нутаг дэвсгэрт дэгдсэн хээрийн түймэрт бараг гурван тэрбум толгой зэрлэг ам амьтан өртөж, олонх нь үхэж үрэгдсэн тооцоог Дэлхийн байгаль хамгаалах сангаас (WWF) гаргалаа.
Гамшгийн оргил үед буюу өнгөрсөн нэгдүгээр сард тус улсын Шинэ өмнөд Уэльс, Виктория мужуудад гэхэд л 1.2 тэрбум амьтан үрэгдсэн байна. Австралийн их сургуулиудаас "WWF"-тай хамтран ажилласан эрдэмтдийн тооцоогоор түймэрт 2.6 тэрбум хэвлээр явагч, 180 сая шувуу, 143 сая хөхтөн, 51 сая мэлхий зэрэг амьтан шатсан, эсвэл нутаг орон сэлгэн дайжиж дүрвэхээс аргагүйд хүрчээ.
Тухайн нутаг оронд зэрлэг ан амьтны нэгдсэн мэдээллийн сан байхгүй бөгөөд энэ бүх тооцоо үүнээс хэд дахин өндөр ч байж мэдэх юм. Талуудын ажиглалт, судалгааны нэгдсэн дүн ирэх аравдугаар сард гарах аж. Австралийн Засгийн газраас гамшгийн дараах байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн ажилд нийт 50 сая австрали доллар төсөвлөөд байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.