Засгийн газрын шийдвэрээр УОК-ын шуурхай штабынхан гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоц нисгэн, зохион байгуулалттай авчирч байгаа билээ.
Одоогийн байдлаар УОК-т 55 орноос, 10 мянга гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ илгээсэн боловч тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаалан цөөн тооны нислэг үйлдэж байгаа. Гэтэл тухайн нислэгийг зохион байгуулж буй УОК-ын зарим ажилтан гадаадад байгаа монголчуудаас авлига авч, тусгай үүргийн нислэгт багтааж байгаа тухай манай сонин өмнөх дугаартаа мэдээлж байсан.
Энэ талаар Авлигатай тэмцэх газрын холбогдох мэргэжилтнээс тодруулахад “Уг хэргийг шалгаж байгаа нь үнэн. Шалгалтын ажил дуусаагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Бид шалгалтын хариу гарахад энэ талаар эргэн мэдээлэх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.