СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-29

УИХ-ын гишүүн асан Г.Солтанд гурван жилийн хорих ял оноожээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн хоёр, 3.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж, хатгагчаар хамтран оролцсон/-т заасан гэмт хэрэгт Г.Солтан /Улсын Их Хурлын гишүүн асан/-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зургаан хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан.

Шүүгдэгч Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд 2020 оны долдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт эхэлж, шүүхээс дараах шийдвэрийг гаргасан байна.

Шүүгдэгч Г.Солтаныг Монгол Улсын Их хурлын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авахын тулд Улсын Их хурлын гишүүн бөгөөд, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн түүнийг төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг Улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсөн хэмээн үзжээ.

2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн хоёр, 3.4 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар .

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.28

Ядарсан ардад 10-20.н жил задарсан авилгач түшмэдэд 3-5.н жил энэ шүүх прокурор арай юу айн СДА гэж

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.28

Ядарсан ардад 10-20.н жил задарсан авилгач түшмэдэд 3-5.н жил энэ шүүх прокурор арай юу айн СДА гэж

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.28

Ядарсан ардад 10-20.н жил задарсан авилгач түшмэдэд 3-5.н жил энэ шүүх прокурор арай юу айн СДА гэж

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.28

Ядарсан ардад 10-20.н жил задарсан авилгач түшмэдэд 3-5.н жил энэ шүүх прокурор арай юу айн СДА гэж

Халх монгол
4 жилийн өмнө
103.26.193.25

Арай бага уу гүү юу тэнэг хасаг шорондоо хатаж үхвэл таарсан муу сдаа вэ Монголын хөрөнгийг чам шиг муу осбаны үлдэгдэл хүртэх эрх байхгүй шүү .

Zochin
4 жилийн өмнө
66.181.161.94

zunduu gishuud bg gants c9ltanaar dyycahgui ym bg bz dee ene ehlel gj oilgj bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.