СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-29

Л.Мөнхтүшиг: Чех улсын Засгийн газрын санхүүжилтээр 100 гаруй иргэн эх орондоо ирнэ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Улсын Онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг" Наймдугаар сард нийтдээ найман чиглэлд 14 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэх хуваарь батлагдсан байна. Хамгийн эхний нислэг наймдугаар сарын 1-ний өдөр БНСУ-руу хийгдэж иргэдээ татаж авна.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын санаачлагаар Чех улсад байгаа нутаг буцах хүсэлт гаргасан 100 гаруй иргэнийн татаж авах Чехийн онгоцыг хүлээж авах шийдвэрийг гаргасан. 170 хүний суудалтай тус онгоцоор ирэх 110 гаруй иргэний тийз болон ирээд 21 хоног тусгаарлагдах зардлыг Чех улсын Засгийн газрын санхүүжилт гаргаж байгаа.

.

Өнгөрсөн хугацаанд 15,018 иргэнийг 40 улсаас татаж авсан байна. Франкфуртийн нислэгээр Африкт байсан цөөн тооны иргэдийг татаж аваад байна. .

Өнөөдөр Сөүлээс зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татаж авна. Зүүн Өмнөд Азид байгаа буцах хүсэлтэй иргэдийн ихэнх хувийг татаж авч үндсэндээ дуусаж байна. Австрали зайтай учраас манай онгоц замдаа Филиппин улсын Сэбү арал дээр сумлагаа хийдэг. Үүнийг ашиглан Филиппин дэх 21 иргэнээ татаж авна." гэв.
 

 
 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.111

Хил дээр өөрөө ирсэн байгаа иргэнээ оруулж болохгүй ямар шалтгаан байгаагаа тайлбарлаад өгөх хүн алга даа.Эзэнгүй төртэй болчихжээ бид

Zochin
4 жилийн өмнө
14.35.207.208

Mal. Ichij uheech. Humuusiin orgodliig unshij sohoj harchihaad omhii amaa hodolgo. Humuusiin orgodol huseltiig hardaggui bj

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.