СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Долоон аймгийн 41 суманд зуншлага муу байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Нийт нутгаар зуншлага ямар байгаа талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа. 

Монгол орны нийт нутгаар зуншлага хэр байна вэ? 

- Тодруулбал, Говь-Алтай аймгийн долоо, Баянхонгор аймгийн 11, Өвөрхангай аймгийн дөрөв, Төв аймгийн хоёр, Дундговь аймгийн ес, Өмнөговь аймгийн зургаа, Дорноговь аймгийн хоёр нийт 41 суманд зуншлага муу байна.
Зуншлага тааруу байгаатай холбоотойгоор отор нүүдэл ихсэж Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай аймгийн хоёр сая орчим толгой мал Хэнтий, Сүхбаатар, Улаанбаатар, Булган, Төв, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймагт отроор зусаж байна.

Бэлчээрийн даацтай холбоотой нарийн судалгаа бий юу?

-Яамны захиалгаар эрдэм шинжилгээний байгууллагын хийсэн судалгаагаар Дэлхийн дулаарал болон малын тооны өсөлт, бэлчээрийн хортон, мэрэгчдийн тархалтаас шалтгаалан бэлчээрийн доройтол эрчимтэй явагдаж байгаа учраас малчид малыг зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна. 

Өвс, тэжээлийн нөө­цийг хэрхэн бэлтгэх вэ?

- Мөн өвөлжиж, хаваржих малд шаардлагатай өвс, тэжээлийн нөөцийг малчдын болон аймаг, сумын түвшинд хангалттай бэлтгэж нөөцлөх ажлыг шуурхайлахаар ажиллаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.29  ЛХАГВА № 144 (6369)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.