Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башёгийн 10 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.
Өчигдөрийн барилдааны онцлог нь их аварга Хакухо М.Даваажаргал ёкозүна цолтойгоор 1000 дахь барилдаанаа хийж ээлжит даваагаа авлаа. Харин аваргатай хамт унаагүйгээр башёг үргэлжлүүлж байсан озеки Асанояама секиваке Митакеумид өвдөг шороодсоноор есөн даваа нэг унаатай боллоо. Ийнхүү их аварга Хакухо М.Даваажаргал дээд зиндааг ганцаараа уналгүйгээр тэргүүлэх боллоо.
Мөн түүнчлэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Шоодайг давж озеки Асанояамагийн хамт есөн даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна.