СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хичээл гурван өдөр танхимаар, хоёр өдөр цахим хэлбэрээр орно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаан 2020 оны долдугаар сарын 29-ний өдөр болж бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Энэ дагуу:

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл есдүгээр сарын 1
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл есдүгээр сарын 14
  •  

Хичээлийг танхимын болон теле хичээл, цахим гэсэн хосолсон хэлбэрээр явуулна.

Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орох юм.

Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна. Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар болжээ.

Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангахаар боллоо.

, бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.6

Дотооддоо алдаагүй л юм бол танхимаар хичээллээ цахим худлаа үлдэц наалдацгүй үр ашиггүй ХИЛЭЭ бүү нээ үр хүүхдэд ээлтэй

Иргэн
4 жилийн өмнө
66.181.161.6

Дотооддоо алдаагүй л юм бол танхимаар хичээллээ цахим худлаа үлдэц наалдацгүй үр ашиггүй ХИЛЭЭ бүү нээ үр хүүхдэд ээлтэй

Зочин
4 жилийн өмнө
66.181.176.241

Танхимаар орох хэрэгтэй. Цахимаар орох нь хүүхдийг дэлгэцийн хамааралтай болгож байна.

Зочин
4 жилийн өмнө
103.229.123.105

Хаха. Сонгууль наадам болохоор сураггүй болчихдог, хичээл хийх болохоор гараад ирдэг гайхамшигтай ухаалаг вирус юм даа.

Зочин
4 жилийн өмнө
202.126.89.167

Араггүй попрохдоо сайн хүн юмдаа энэ хүүк Сонгуулийн өмнө юу гээд хуцаад байлааа Багаар нь дэмжсэндэ харамсаж байна

Зочин
4 жилийн өмнө
66.181.161.75

Ямар хачин шийдвэр гаргадаг дарга нар вэ? Танхимаар гэсэн бол тэрүүгээрээ л бна биз дээ, хоёрын хооронд 3н өдөр танхимаар гэнэ. 4н өдөрт нь хүүхдүүд бүх юмаа сайхан мартаад ирнэ. Энэ ёстой яаж ч бодсон толгой хүрэхгүй юм бна. Тэгээд дунд нь 2сар гаруй амарна. Хэзээд нь хичээлээ орох болж байна аа. Мань мэтээсээ тэнэг хүмүүс бас байдаг л юм байна.

Жамбал
4 жилийн өмнө
66.181.178.155

ядаж ганц ширхэг мэргэжлийн хэмжээнд сургалтын контент бий болгох студитэй болгоод цахим сургалтын тухай яримаар байна.одоо явуулж буй цахим сургалт чинь чанарын шаардлага хангахгүй байна..зүгээр л халтуур хийгээд хүүхэд юу ч сурахгүй байнашдээ

Зочин
4 жилийн өмнө
202.21.120.211

Яасан хэцүү юм бэ дээ.

Зочин
4 жилийн өмнө
202.21.109.136

Танхимаар хичээл орох нь зөв.Тэр цахим аар хүүхэд ойлгохгүй,хичээлээ чхийх сонирхолгүй байнөө..Анги хамт олонтойгоо ,хичээллэвэл илүү сонирхолтой юм байна...

Зочин
4 жилийн өмнө
202.126.90.55

Цахим хичээл шал хэрэггүй гурилдсан зүйл. Хэнд ч хэрэггүй эцэг эхчүүд ихэнх нь дотооддоо алдаагүй бхоор хичээл танхимаар орохыг дэмжиж бгаа энэ танхим дэмий хичээл дэмий бусад орныг хар гээд бгаа нөхөд багш наруу даварсан муусаймнууд гэртээ суугаад цалингаа аваад байх санаатай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.