СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2020-07-29

Д.Нямхүү: Тусгаарлалтад байсан хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал эхэллээ. Одоогийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 291 тохиолдол бүртгэгдэж, 225 иргэн эдгэрээд байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "ХӨСҮТ-өөс долдугаар сарын 28-нд нийт 630 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд 628 сорьц сөрөг гарч коронавирус илрээгүй. Харин хоёр хүний сорьцод коронавирус илэрлээ. .

  • 7 дугаар сарын 10-нд Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 258 хүний 3 дахь давтан шинжилгээ
  • 7 дугаар сарын 28-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 хүний шинжилгээ
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван хүний давтан шинжилгээ
  • Тандалтын зорилгоор түүврийн аргаар сонгосон 11 хүний сорьц /хан-Уул, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн сорьцоос сонгон авсан/
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 60 хүний сорьц
  • Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочийн сорьц
  • Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 хүний давтан шинжилгээ
  • Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хянагдаж байгаа 5 хүний давтан шинжилгээг хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Мөн ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжсэн сайн мэдээтэй байна. 21-22 настай иргэд 16 хоног эмчлэгдэн гарлаа.

. Биеийн байдлыг дурдвал хөнгөн 62, хүндэвтэр дөрвөн иргэн байна" гэв.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.