СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-07-28

Сөүл-Улаанбаатарын нислэгээр 262 иргэн эх орондоо ирлээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
4 жилийн өмнө

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирж байгаа юм. Үүнд:

  • жирэмсэн болон асран хамгаалагчтай 25,
  • эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50,
  • өндөр настан, асран хамгаалагчтай 36,
  • бага насны хүүхэдтэй гэр бүл 41,
  • хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн байна.

Өнөөдөр буюу долдугаар сарын 28-ний өдрийн байдлаар 45 улсаас агаарын болон авто зам, төмөр замаар нийт 14,755 иргэн эх орондоо ирээд байна хэмээн Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдэээллээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.